bnr-0
“Thunderbolts*” 2025 оны хамгийн өндөр нээлтийн орлоготой гурав дахь кино боллоо
05 сарын 05, 2025
ХУВААЛЦАХ
  • Disney болон Marvel-ийн хамтарсан бүтээл “Thunderbolts*” кино АНУ-д амралтын өдрүүдэд 76 сая ам.долларын орлого олж, 2025 оны хамгийн өндөр нээлтийн орлоготой гурав дахь кино боллоо.
  • MCU-ийн хувьд 76 сая ам.доллар дунд түвшний орлого боловч “Thunderbolts*”-ийн хувьд хүчтэй эхлэл гэж шинжээчид үзэж байна. 
  • Энэхүү кино нь ‘Minecraft Movie’ болон ‘Sinners’ зэрэг бүтээлтэй адил үзэгчдийн сонирхлыг удаан хугацаанд хадгалж чадах бүтээлүүдийн нэг болох төлөвтэй байна.
Disney болон Marvel-ийн хамтарсан бүтээл “Thunderbolts*” кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн.

Disney болон Marvel-ийн хамтарсан бүтээл “Thunderbolts*” кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. Тус кино АНУ-д амралтын өдрүүдэд 76 сая ам.долларын орлого олж, 2025 оны хамгийн өндөр нээлтийн орлоготой гурав дахь кино боллоо. Харин олон улсад 162.1 сая ам.долларын орлого олжээ. 

Тавдугаар сар кино салбарын хувьд түүхэн дэх хамгийн амжилттай саруудын нэг болж байна” хэмээн Comscore компанийн ахлах шинжээч Пол Дергарабедян мэдэгджээ. 

Сүүлийн жилүүдэд Marvel-ийн кинонууд 2019 оны “Avengers: Endgame” шиг рекорд тогтоох амжилтад хүрч чадахгүй байсан юм. Зарим кино амжилт үзүүлсэн ч, ихэнх нь үзэгчид болон шүүмжлэгчдийн хүлээлтэд хүрч чадаагүй. MCU-ийн хувьд 76 сая ам.доллар дунд түвшний орлого боловч “Thunderbolts*”-ийн хувьд хүчтэй эхлэл гэж шинжээчид үзэж байна. 

“Шинэлэг дүрүүдийг нэг дор цуглуулж, үнэнч шүтэн бишрэгчдийн хүрээнээс гадна олон нийтэд хүртээлтэй болгож, шүүмжлэгчид болон үзэгчдээс сүүлийн жилүүдэд байгаагүй сайн үнэлгээ авсан нь Marvel-ийн бүтээлч хүч хэрхэн бүрэн хүчин чадлаар ажиллаж чаддагийн тод жишээ болж байна” хэмээн Fandango-ийн шинжээч Шон Роббинс хэлжээ. 

Энэхүү кино нь ‘Minecraft Movie’ болон ‘Sinners’ зэрэг бүтээлтэй адил үзэгчдийн сонирхлыг удаан хугацаанд хадгалж чадах бүтээлүүдийн нэг болох төлөвтэй байна.  

mobile-logo