Чингэлтэй дүүргийн 155 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
05 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
- Чингэлтэй дүүргийн 155 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
- Улсын сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж байна.
- Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус засварын ажлыг “Бүрэн Одод” ХХК хийж гүйцэтгэжээ.

Чингэлтэй дүүргийн 155 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа.
Улсын сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 155 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Тус цэцэрлэг нь хоёр давхар барилга бөгөөд засвар шинэчлэлтийн хүрээнд гадна ханын дулаалга, ус чийгээс хамгаалах зориулалтын тусгаарлагч суурилуулсан. Мөн цонх, гадна шат, довжоо, хаалга, ус зайлуулах хоолой зэргийг бүрэн шинэчилсэн байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус засварын ажлыг “Бүрэн Одод” ХХК хийж гүйцэтгэжээ.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ