- БНХАУ-ын Төв банк эдийн засгаа дэмжих зорилгоор бодлогын хүү болон арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулах шийдвэр гаргалаа.
- Богино хугацааны үндсэн хүүг 1.5 хувиас 1.4 хувь болгон 0.1 суурь нэгжээр бууруулах бол банкуудын нөөцийн шаардлагыг 0.5 суурь нэгжээр багасгана.
- Хятад болон АНУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт Швейцарт уулзаж, худалдаа, тарифын асуудлаар хэлэлцэнэ.

БНХАУ-ын Төв банк эдийн засгаа дэмжих зорилгоор бодлогын хүү болон арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулах шийдвэр гаргалаа. Богино хугацааны үндсэн хүүг 1.5 хувиас 1.4 хувь болгон 0.1 суурь нэгжээр бууруулах бол банкуудын нөөцийн шаардлагыг 0.5 суурь нэгжээр багасгаж, зах зээлд 138 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрвөх чадвартай мөнгө нийлүүлэхээр боллоо.
Түүнчлэн Хятад болон АНУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт Швейцарт уулзаж, худалдаа, тарифын асуудлаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл гарсан нь хоёр орны хооронд үүсээд буй худалдааны зөрчлийг намжаах эхлэл болох хүлээлт үүсгэж байна. Тус уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд 145 хувийн тариф тогтоож, Хятад хариуд нь 125 хувийн тариф тогтоосноос хойших анхны албан ёсны уулзалт болох юм.