- Хятадын автомашин үйлдвэрлэгч GAC Motor компани 2025 оны “Auto Shanghai” үзэсгэлэнгийн үеэр Pickup 01 хэмээх пикап цахилгаан автомашины концепцоо танилцууллаа.
- Pickup 01 GAIA (GAC Adaptive Intelligent Architecture) хэмээх ухаалаг, тохируулгатай платформ дээр суурилсан юм.
- Тус компани уг загварын эхний ээлжид Австрали, Чили, Саудын Араб руу экспортолж эхлэхээр төлөвлөсөн байна.

Хятадын автомашин үйлдвэрлэгч GAC Motor компани 2025 оны “Auto Shanghai” үзэсгэлэнгийн үеэр Pickup 01 хэмээх пикап цахилгаан автомашины концепцоо танилцууллаа. Тус загвар нь Tesla Cybertruck болон GMC Hummer EV Pickup-ийн хийцийн элементүүдийг өөртөө шингээсэн байна.
GAC энэ загварын дүр төрхийг “шинжлэх ухаан-технологийн гоо зүй” хэмээн тодорхойлсон бөгөөд ирээдүйн өнгө төрхтэй ч одоогийн хэд хэдэн автомашинаас санаа авсан нь илт харагдаж буй.
GAC компанийн мэдээлснээр Pickup 01 нь тус компанийн GAC Commercial Vehicles салбарын хөгжүүлж буй шинэ стратегийн хүрээнд бий болсон анхны загвар юм. Энэхүү стратеги нь энгийн тээврийн хэрэгслүүдийг илүү дэвшилтэт технологитой, тав тухтай, өндөр чанартай, зорчигч тээврийн хэрэгсэл шиг болгоход чиглэжээ.
Pickup 01 GAIA (GAC Adaptive Intelligent Architecture) хэмээх ухаалаг, тохируулгатай платформ дээр суурилсан юм. Энэхүү платформ нь хотын автозам, бартаат зам болон чирэх нөхцөлд тохирох төрөл бүрийн хөтлөгч системийг дэмжих боломжтой аж.
Тус компани уг загварын эхний ээлжид Австрали, Чили, Саудын Араб руу экспортолж эхлэхээр төлөвлөсөн байна.