bnr-0
Дөрвөн улирал ажиллах хүүхдийн зуслан барина
05 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
  • Бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
  • 2025, 2026 онд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагууд автомашинтай болно.
  • Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд буй.
Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаарх цогц бодлогыг тодорхойлох, бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2025, 2026 онд бүрэн шийдвэрлэнэ. Мөн сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах, одоо хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.  

mobile-logo