bnr-0
Disney-ийн долоо дахь парк Абу Дабид байгуулагдана
05 сарын 08, 2025
ХУВААЛЦАХ
  • The Walt Disney Company Арабын Нэгдсэн Эмиратын Яас арал дээр шинэ сэдэвт парк, амралтын бүс байгуулах гэрээ байгуулснаа зарлалаа.
  • Энэхүү парк нь Disney-ийн дэлхий даяарх долоо дахь сэдэвчилсэн парк болох юм.
  • Айгер CNBC-ийн ярилцлагад оролцох үеэрээ паркийн зураг төсөл аль хэдийн эхэлсэн ч нээлтийн хугацаа одоогоор тогтоогоогүй гэдгийг онцолсон.
Disney-ийн долоо дахь парк Абу Дабид байгуулагдана.

The Walt Disney Company Арабын Нэгдсэн Эмиратын Яас арал дээр шинэ сэдэвт парк, амралтын бүс байгуулах гэрээ байгуулснаа зарлалаа. Тус төсөл нь аялал жуулчлал, амралт зугаалгын чиглэлээр мэргэшсэн Miral компанитай хамтран хэрэгжих бөгөөд бүтээн байгуулалтыг Miral бүрэн гүйцэтгэх аж.

Энэхүү парк нь Disney-ийн дэлхий даяарх долоо дахь сэдэвчилсэн парк болох юм. Тус компани энэхүү төсөлд шууд хөрөнгө оруулахгүй бөгөөд оронд нь роялти буюу ашиг орлогоос хувь хүртэх хэлбэрээр тохиролцсон байна. 

“Урлаг, бүтээлч сэтгэлгээг эрхэмлэдэг Абу Даби хотод шинэ сэдэвт парк байгуулах болсондоо бид баяртай байна. Энэхүү долоо дахь парк маань орчин үеийн архитектур, дэвшилтэт технологийг хослуулсан өвөрмөц орчныг бүрдүүлж, зочдыг өөртөө татаж, сэтгэл татам байдлыг санал болгоно” хэмээн Disney-ийн гүйцэтгэх захирал Боб Айгер мэдэгдлээ.

Айгер CNBC-ийн ярилцлагад оролцох үеэрээ паркийн зураг төсөл аль хэдийн эхэлсэн ч нээлтийн хугацаа одоогоор тогтоогоогүй гэдгийг онцолсон.    

mobile-logo