bnr-0
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 4.25-4.5 хувьд хэвээр хадгаллаа
05 сарын 08, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгийн түвшинг 4.25-4.5 хувьд хадгаллаа.
  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифуудын тодорхойгүй байдал, эдийн засгийн сэргэлтийн зарим шинж тэмдгүүд зэрэг олон хүчин зүйлийг авч хэлэлцсэний үндсэнд ийнхүү бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэрт хүрчээ.
  • Тус улсын Төв банк өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш тарифын нөлөөг ажиглаж, бодлогын хүүгээ өөрчлөлгүй хадгалж байгаа юм.
Инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаатай холбоотойгоор бодлогын хүүг бууруулах тухай шинжээчдийн таамгийг Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл няцаалаа.

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгийн түвшинг 4.25-4.5 хувьд хадгаллаа. Энэхүү шийдвэр нь тус улсын ажилгүйдэл нэмэгдэж, инфляц өсөх эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан гаргажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифуудын тодорхойгүй байдал, эдийн засгийн сэргэлтийн зарим шинж тэмдгүүд зэрэг олон хүчин зүйлийг авч хэлэлцсэний үндсэнд ийнхүү бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэрт хүрчээ.

Инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаатай холбоотойгоор бодлогын хүүг бууруулах тухай шинжээчдийн таамгийг Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл няцаалаа. Тэрбээр “Бидэнд одоогоор урьдчилан арга хэмжээ авах боломж байхгүй, учир нь мэдээллүүдийн дагуу яг ямар хариу арга хэмжээ авах нь зохистойг бид тодорхой өгөгдөл харах хүртэл мэдэхгүйхэмээжээ.

Тус улсын Төв банк өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш тарифын нөлөөг ажиглаж, бодлогын хүүгээ өөрчлөлгүй хадгалж байгаа юм. Түүнчлэн тэрбээр АНУ-ын гол худалдааны түншүүдтэй хийж буй хэлэлцээрүүд эдийн засгийн төлөвт бодитой нөлөө үзүүлж болзошгүйг онцолжээ.   

mobile-logo