bnr-0
Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
05 сарын 08, 2025
ХУВААЛЦАХ
  • Өнөөдөр Зайсангийн зүүн гүүрийг барих ажлын явц 82 хувьтай байна.
  • Суурийн арматур, дам нуруу байрлуулах доод бүтээцийн ажил 98 хувьтай байна.
  • Зайсангийн уг шинэ гүүрийг ирэх сард багтаан ашиглалтад оруулна.
Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна.

Зайсангийн зүүн гүүрийг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дуусаж, 225 метр урт гүүрийг шинээр барьж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр гүүр барих ажлын явц 82 хувьтай байна. Суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулсан буюу доод бүтээцийн ажил 98 хувьтай байна.

Зайсангийн уг шинэ гүүрийг ирэх сард багтаан ашиглалтад оруулах бөгөөд хуваарийн дагуу ажил явагдаж байгааг холбогдох мэргэжилтнүүд мэдэгдлээ.

Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй явсаар 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрч, ийнхүү бүтээн босголтын ажлыг эхлүүлээд буй. 

mobile-logo