- Toyota Motor компани 2026 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх санхүүгийн жилийн ашиг 20 хувиар буурах төлөвтэй байгааг мэдэгдлээ.
- АНУ-ын тарифын талаар тодорхой бус байдал үргэлжилж байгаа нь ам.долларын ханшид дарамт үзүүлж байна.
- Тус компанийн тооцооллоор олон улсын худалдааны зөрчил, валютын ханшийн өөрчлөлт нь 745 тэрбум иений алдагдал авчрах төлөвтэй байгаа аж.

Toyota Motor компани 2026 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх санхүүгийн жилийн ашиг 20 хувиар буурах төлөвтэй байгааг мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ногдуулаад буй тариф болон ам.долларын ханшийн уналт дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгчид дарамт учруулж байна.
Toyota энэ жилийн үйл ажиллагааны орлого 3.8 их наяд иен (ойролцоогоор 26 тэрбум ам.доллар) байна гэж тооцоолсон бөгөөд энэ нь өнгөрсөн онд бүртгэгдсэн 4.8 их наяд иенээс бага үзүүлэлт боллоо.
Тус компанийн тооцооллоор олон улсын худалдааны зөрчил, АНУ-ын тарифын шууд нөлөө нь 180 тэрбум иен байх бол валютын ханшийн өөрчлөлт нь 745 тэрбум иений алдагдал авчрах төлөвтэй байгаа аж. АНУ-ын тарифын талаар тодорхой бус байдал үргэлжилж байгаа нь ам.долларын ханшид дарамт үзүүлж байна.
“Эдгээр тариф байнгын уу, түр хугацааны уу гэдэг нь одоогоор тодорхойгүй. Энэ бүхнийг бид шийдэж чадахгүй” хэмээн Toyota-ийн Гүйцэтгэх захирал Кожи Сато дурдлаа.