- Нийслэлийн Хяналт шалгалтын газраас нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 97 аж ахуйн нэгж байгууллагад 11 чиглэлээр хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалтыг өнөөдрөөс хийж эхэллээ.
- Төлөвлөгөөт шалгалтыг тавдугаар сарын 5-ны өдрөөс долоодугаар сарын 5-ны хооронд зохион байгуулах аж.
- Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд хамгийн их барилга байгууламж барьж байгаа бөгөөд дийлэнх нь орон сууцны зориулалтаар баригдаж байна.

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 97 аж ахуйн нэгж байгууллагад 11 чиглэлээр хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалтыг өнөөдрөөс хийж эхэллээ. Төлөвлөгөөт шалгалтыг тавдугаар сарын 5-ны өдрөөс долоодугаар сарын 5-ны хооронд зохион байгуулах аж.
Энэ хүрээнд барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын талбайн зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний угсралтыг онцгойлон шалгах бөгөөд илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч, гүйцэтгэлд хяналт хийх юм.
Улаанбаатарт Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд хамгийн их барилга байгууламж барьж байгаа бөгөөд дийлэнх нь орон сууцны зориулалтаар баригдаж байна.