bnr-0
Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2025 оны эхний улиралд 613.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа
05 сарын 09, 2025
ХУВААЛЦАХ
  • Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал данс 2025 оны эхний гурван сард 991.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс алдагдал 454.7 сая ам.доллароор буюу 84.7 хувиар өсчээ.
  • Урсгал данс алдагдалтай гарахад барааны худалдааны тэнцэл 336.4 сая ам.долларын ашигтай гарсан боловч, ашиг өмнөх оны мөн үеэс 64.4 хувиар буурсан нь нөлөөлсөн байна.
  • Харин урт хугацаат зээлийн хүүгийн эргэн төлөлт өмнөх оны мөн үеэс 80.4 хувиар өссөн байна.
Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2025 оны эхний улиралд 613.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа.

Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал данс 2025 оны эхний гурван сард 991.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс алдагдал 454.7 сая ам.доллароор буюу 84.7 хувиар өсчээ.

Урсгал данс алдагдалтай гарахад барааны худалдааны тэнцэл 336.4 сая ам.долларын ашигтай гарсан боловч, ашиг өмнөх оны мөн үеэс 64.4 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. Үүнд бараа, үйлчилгээний худалдаа, хөрөнгийн урсгал, орлого шилжүүлгийн өөрчлөлт голчлон нөлөөлжээ. 

Харин урт хугацаат зээлийн хүүгийн эргэн төлөлт өмнөх оны мөн үеэс 80.4 хувиар өссөн байна. Хөрөнгийн данс 2025 оны эхний гурван сард 19.7 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 38.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний гурван сард 373.2 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2025 оны эхний гурван сард 613.9 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.  

mobile-logo