bnr-0
Японы Science SARU анимэйшн студи XIII зууны Монголын хаант улсыг харуулсан түүхэн анимэг бүтээнэ
04 сарын 16, 2025
ХУВААЛЦАХ
  • Японы алдарт манга бүтээгч Tomato Soup-ийн бүтээл болох A Witch’s Life in Mongol мангаг Science SARU анимэйшн студи телевизийн анимэ болгон бүтээхээр болжээ.
  • XIII зууны Монголын хаант улсад өрнөх энэхүү түүхэн анимэ нь Jaadugar: A Witch in Mongolia нэрээр гарах юм.
  • Science SARU студи нь Keep Your Hands Off Eizouken!, DEVILMAN crybaby, DAN DA DAN, Scott Pilgrim Takes Off зэрэг бүтээлүүдээрээ дэлхийд алдартай.
Jaadugar: A Witch in Mongolia

Японы алдарт манга бүтээгч Tomato Soup-ийн бүтээл болох A Witch’s Life in Mongol мангаг Science SARU анимэйшн студи телевизийн анимэ болгон бүтээхээр болжээ. Одоогоор Souffle сэтгүүлд цувралаар нийтлэгдэж буй энэхүү манга нь сонирхолтой өгүүлэмж, түүхэн дүрслэлээрээ шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. 

XIII зууны Монголын хаант улсад өрнөх энэхүү түүхэн анимэ нь Jaadugar: A Witch in Mongolia нэрээр гарах бөгөөд тус мангагийн англи хувилбарыг Yen Press хэвлэн гаргаж, анхны боть нь энэ оны тавдугаар сарын 27-нд худалдаанд гарахаар товлогджээ. 

“Арав гаруй жилийн өмнө, би A Witch’s Life in Mongol-ыг зурж эхлэхээс ч өмнө, Монголын Эзэнт гүрний түүх намайг гайхшруулдаг байлаа. Би үргэлж 'ийм төрлийн анимэ байдаг ч болоосой' гэж боддог байсан. Тэгээд л би мөрөөддөг болсон – хэрвээ ийм анимэ байдаг бол ямар дүрүүд гарч ирэх бол? Ямар түүхийг өгүүлэх бол гэж”  хэмээн тус мангагийн зохиогч Tomato Soup онцолжээ.

Science SARU студи нь Keep Your Hands Off Eizouken!, DEVILMAN crybaby, DAN DA DAN, Scott Pilgrim Takes Off зэрэг бүтээлүүдээрээ дэлхийд алдартай юм.  

mobile-logo