10 сая ам.долларын зээлийг тариалан эрхлэгч эмэгтэйчүүдэд олгоно
05 сарын 09, 2025
ХУВААЛЦАХ
- Азийн хөгжлийн банк “Улаанбаатар гурил” ХХК-тай 10 сая ам.долларын санхүүжилттэй зээлийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгууллаа.
- Тус санхүүжилтээр орон нутагт газар тариалан эрхэлж, улаанбуудай тариалдаг эмэгтэйчүүдийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ.
- АХБ-наас 500,000 ам.долларын буцалтгүй тусламж олгож, улаанбуудай тариаланчдад санхүүгийн боловсрол, хүнсний аюулгүй байдал, цаг уурт дасан зохицсон хөдөө аж ахуйн дадал буюу үржил шимтэй хөрс, ус, хортон шавжийн менежментийн чиглэлээр сургалт зохион байгуулна.

Төсөл нь улаанбуудай нийлүүлэх сүлжээг тогтворжуулж, илүү хүртээмжтэй, эрсдэлд тэсвэртэй хөдөө аж ахуйн салбарыг гурван жилийн хугацаанд хөгжүүлэх зорилготой.
Азийн хөгжлийн банк “Улаанбаатар гурил” ХХК-тай 10 сая ам.долларын санхүүжилттэй зээлийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгууллаа.
Тус санхүүжилтээр орон нутагт газар тариалан эрхэлж, улаанбуудай тариалдаг эмэгтэйчүүдийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ. Төсөл нь улаанбуудай нийлүүлэх сүлжээг тогтворжуулж, илүү хүртээмжтэй, эрсдэлд тэсвэртэй хөдөө аж ахуйн салбарыг гурван жилийн хугацаанд хөгжүүлэх зорилготой.
Түүнчлэн АХБ-наас 500,000 ам.долларын буцалтгүй тусламж олгож, улаанбуудай тариаланчдад санхүүгийн боловсрол, хүнсний аюулгүй байдал, цаг уурт дасан зохицсон хөдөө аж ахуйн дадал буюу үржил шимтэй хөрс, ус, хортон шавжийн менежментийн чиглэлээр сургалт зохион байгуулна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ