bnr-0
Олон улсын автомашин, мотоциклийн фестиваль болж байна
05 сарын 10, 2025
ХУВААЛЦАХ
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” энэ сарын 9, 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
  • 2025 оны Азийн дрифтийн аваргын цомын эзэн орныг тодруулна.
  • Тус фестиваль “Авто худалдааны цогцолбор төв”-ийн Power land талбайд болж байна.
Энэ жилийн фестивальд БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан, Киргизстан улсын дрифтийн болон мотоциклийн дэлхийд алдартай баг тамирчид оролцож байна

Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” энэ сарын 9, 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Их хотын залуучуудад шинэ үеийн урбан төрлийн спортуудыг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээх, баг тамирчдыг хөгжүүлэх зорилгоор уг фестивалийг 13 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн фестивальд БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан, Киргизстан улсын дрифтийн болон мотоциклийн дэлхийд алдартай баг тамирчид оролцож, 2025 оны Азийн дрифтийн аваргын цомын эзэн орныг тодруулах юм.

Тус фестиваль “Авто худалдааны цогцолбор төв”-ийн Power land талбайд болно. Мөн фестивалийн үеэр энтертайнмент хөгжмийн наадам, автомашин, мотоциклийн экспо болон экстрим тэмцээн, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.  

mobile-logo