- Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо жил бүр зохион байгуулагддаг 78 дахь удаагийн Каннын Олон Улсын кино наадам 2025 оны тавдугаар сарын 13-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
- Сонгон шалгаруулалтаар төсөл мэдүүлсэн уран бүтээлчид танилцуулгаа хийж 78 дахь удаагийн Каннын Олон Улсын кино наадмын үеэр танилцуулагдах кино төслүүд шалгарчээ.
- Найруулагч А.Энхтөгсийн "I Hate Pink", Ж.Жамъянсүрэнгийн "Шар хөвийн зэрэглээ", Брайан Брайтлигийн "Зүрхний хайртай эгч минь", Т.Алтантуяа продюсерын "Сар" уран сайхны кино шалгарчээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо жил бүр зохион байгуулагддаг 78 дахь удаагийн Каннын Олон Улсын кино наадам 2025 оны тавдугаар сарын 13-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь тус кино наадмын дэргэдэх “Marche Du Film” кино маркетын хүрээнд “Mongolian Pitch Session at Cannes Film Festival” арга хэмжээг зохион байгуулна. Уг арга хэмжээнд танилцуулагдах кино төслүүдийг энэ оны дөрөвдүгээр сарын 01-10-ны өдрүүдийн хооронд хүлээн авсан бөгөөд нийт 8 уран бүтээлч материалаа ирүүлжээ.
Сонгон шалгаруулалтаар төсөл мэдүүлсэн уран бүтээлчид танилцуулгаа хийж 78 дахь удаагийн Каннын Олон Улсын кино наадмын үеэр танилцуулагдах кино төслүүд шалгарчээ.
Найруулагч А.Энхтөгсийн "I Hate Pink", Ж.Жамъянсүрэнгийн "Шар хөвийн зэрэглээ", Брайан Брайтлигийн "Зүрхний хайртай эгч минь", Т.Алтантуяа продюсерын "Сар" уран сайхны кино шалгарчээ.