- Өмнө нь Африк–АНУ-ын AGOA гэрээний хүрээнд Африкаас импортолдог бараа татвараас чөлөөлдөг байсан ч шинэ тарифууд энэ зохицуулалтыг хүчингүй болгож магадгүй байна.
- Нямумбо “Кофе бол ашиг багатай бизнес. 10 хувийн тариф гэдэг нь нийлүүлэлтийн сүлжээний аль нэг шатанд ашиг бүрэн алга болох хэмжээний дарамт” хэмээн дурджээ.
- Хятадаас сав баглаа боодлоо импортолдог компаниудад Хятадын бараанд ногдуулсан 245 хувийн тариф ч нэмэлт дарамт болж байна.

“Kahawa 1893” брэндийг үндэслэгч Маргарет Нямумбо хэрвээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өндөр тариф үргэлжилбэл кофены үнээ нэмэхээс аргагүйд хүрнэ гэдгээ илэрхийллээ. Түүний компани Кени, Руанда, Танзани, Конго зэрэг Африкийн орнуудаас түүхий эдээ авдаг бөгөөд 2023 онд 3 сая ам.долларын бүтээгдэхүүн борлуулжээ.
Нямумбо “Кофе бол ашиг багатай бизнес. 10 хувийн тариф гэдэг нь нийлүүлэлтийн сүлжээний аль нэг шатанд ашиг бүрэн алга болох хэмжээний дарамт” хэмээн дурджээ. Өмнө нь Африк–АНУ-ын AGOA гэрээний хүрээнд Африкаас импортолдог бараа татвараас чөлөөлдөг байсан ч шинэ тарифууд энэ зохицуулалтыг хүчингүй болгож магадгүй байна.
Түүнчлэн тус компани Хятадаас сав баглаа боодол зэргээ импортолдог тул Хятадын бараанд ногдуулсан 245 хувийн тариф ч нэмэлт дарамт болжээ.
Ийм нөхцөлд нийлүүлэлтийн сүлжээ тогтворгүй болж, тээврийн зардал өсөх бөгөөд компаниуд чанараа алдагдуулах эсвэл бүтээгдэхүүний үнээ нэмэх сонголтын өмнө тулгарч байна. “Зарим нь зардлаа хэмнэхийн тулд чанар муутай кофе үйлдвэрлэж магадгүй. Эсвэл үнээ нэмэх хэрэгтэй болно. Гэхдээ нэг аяга латте хэдийнэ 10 долларт хүрчихээд байна. Үүнээс дээш нэмбэл хэрэглэгчдийн эрэлт буурч, зах зээл хумигдах эрсдэлтэй” гэж Нямумбо онцолжээ.