- Гаалийн татварын нийт орлого 16.3 тэрбум ам.долларт хүрсэн нь гуравдугаар сарын 8.75 тэрбум ам.доллараас 86 хувиар өссөн дүн боллоо.
- Дональд Трамп худалдааны түнш орнуудад татварын хатуу бодлого хэрэгжүүлэхээ өнгөрсөн сарын 2-нд танилцуулсан ба ихэнх улс оронд одоогоор 10 хувийн татвар ногдуулж буй.
- Төсвийн алдагдал оны эхнээс өссөн дүнгээр 1.05 их наяд ам.долларт хүрчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан тарифын бодлоготой холбоотойгоор тус улсын гаалийн татвар бүрдүүлэлт дөрөвдүгээр сард дээд түвшинд хүрлээ.
Дөрөвдүгээр сард гаалийн татварын нийт орлого 16.3 тэрбум ам.долларт хүрсэн нь гуравдугаар сарын 8.75 тэрбум ам.доллараас 86 хувиар, харин өмнөх оны 7.1 тэрбумаас хоёр дахин өссөн үзүүлэлт болохыг тус улсын Сангийн яамны мэдэгдэлд онцолжээ.
Ингэснээр он гарснаас хойш гаалийн татварын нийт орлого 63.3 хувьд хүрсэн ба энэ нь 2024 оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлт аж. Дональд Трамп худалдааны түнш орнуудад татварын хатуу бодлого хэрэгжүүлэхээ өнгөрсөн сарын 2-нд танилцуулсан ба ихэнх улс оронд одоогоор 10 хувийн татвар ногдуулж буй.
Гаалийн татварын орлого ийнхүү өссөн нь АНУ-ын төсвийн алдагдлыг бууруулахад нэмэр болж буйг шинжээчид онцоллоо. Дөрөвдүгээр сарын эцэст төсвийн алдагдал нь 1.05 их наяд ам.доллартай тэнцсэн нь өмнөх онтой харьцуулахад 13 хувиар дээгүүр үзүүлэлт юм.