bnr-0
Nissan түүхэн дэх хамгийн өндөр алдагдлаа хүлээх төлөвтэй, нийт ажиллах хүчний 15 хувийг цомхотгоно
21 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Nissan Motor компани дэлхий даяар 10,000 гаруй ажлын байрыг халж, өмнө нь зарласан цомхотголтой нийт 20,000 орчим хүн буюу нийт ажилтнуудынхаа 15 хувийг цомхотгохоор болжээ. 
  • Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр алдагдал болох магадлалтай.
  • Нэмж дурдахад, өнгөрсөн баасан гарагт Nissan нь Японы Кюүшү арал дээр $1.1 тэрбумын үнэтэй цахилгаан автомашины батарейны үйлдвэр барих төлөвлөгөөгөө цуцалсан.
Nissan компанийн түүхэн дэх хамгийн өндөр алдагдал болох магадлалтай.

Nissan Motor компани дэлхий даяар 10,000 гаруй ажлын байрыг халж, өмнө нь зарласан цомхотголтой нийт 20,000 орчим хүн буюу нийт ажилтнуудынхаа 15 хувийг цомхотгохоор болжээ. 

Японы гурав дахь том автомашин үйлдвэрлэгч болох Nissan нь Хятад болон АНУ-д борлуулалт буурсны дараа бизнесийн бүтцээ илүү авсаархан, тогтвортой болгох зорилготойгоор энэхүү алхмыг хийж байгаа аж. 

Компанийн зүгээс албан ёсны тайлбар өгөөгүй байна. Nissan компани өнөөдөр өнгөрсөн санхүүгийн жилийн тайлангаа танилцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн сард гаргасан мэдэгдэлдээ 700-750 тэрбум иений (ойролцоогоор $4.74-$5.08 тэрбум) хохирол амсах төлөвтэй байгааг анхааруулсан. 

Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр алдагдал болох магадлалтай. Алдагдал нь голчлон хөрөнгийн дахин үнэлгээтэй холбоотойгоор үүсэж буй. АНУ-д холимог хөдөлгүүртэй загваруудын эрэлт нэмэгдэж, Nissan зах зээлийн энэ чиг хандлагад нийцэж чадаагүй юм.

Цахилгаан автомашины эрт үеийн давуу байдлаа ч мөн ашиглаж чадалгүй хоцорсон. Хятадын зах зээлд борлуулалт буурсан хэвээр байгаа ч ирэх жилүүдэд 10 орчим шинэ загвар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа Nissan зарлаад байна.

Нэмж дурдахад, өнгөрсөн баасан гарагт Nissan нь Японы Кюүшү арал дээр $1.1 тэрбумын үнэтэй цахилгаан автомашины батарейны үйлдвэр барих төлөвлөгөөгөө цуцалсан. Энэ бүх сул үзүүлэлтүүд нь Nissan-ийг 2024 оны туршид ашгийн таамгаа дөрвөн удаа бууруулахад хүргэсэн байна.   

mobile-logo