bnr-0
Honda-ийн үйл ажиллагааны ашиг 76 хувиар буурлаа
1 өдрийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Honda компанийн ашиг тооцооллоос их хэмжээгээр доогуур үзүүлэлттэй гарч, үйл ажиллагааны ашиг 76 хувиар буурсан байна. 
  • Салбарын шинжээчид тус компанийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны ашиг 275.52 тэрбум иен байна хэмээн тооцоолж байсан бол 73.5 тэрбум иений үзүүлэлттэй гарлаа.
  • 2024 онд борлуулалтаар тэргүүлсэн найман автомашин үйлдвэрлэгчийн зургаа нь Ази гаралтай байсан бөгөөд Honda нь дөрөвдүгээр байрт бичигдэж байжээ.
Японы автомашин үйлдвэрлэгч Honda өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа.

Японы автомашин үйлдвэрлэгч Honda өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Гэвч тус компанийн ашиг тооцооллоос их хэмжээгээр доогуур үзүүлэлттэй гарч, үйл ажиллагааны ашиг 76 хувиар буурсан байна. 

Салбарын шинжээчид тус компанийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны ашиг 275.52 тэрбум иен байна хэмээн тооцоолж байсан бол 73.5 тэрбум иений үзүүлэлттэй гарлаа.

Эдгээр үзүүлэлтүүд нь АНУ-тай үүссэн худалдааны хурцадмал байдал, тэр дундаа гадаад автомашинуудад ногдуулсан 25 хувийн тарифын нөлөө дор гарч байна.

2024 оны гуравдугаар сард Honda компани АНУ-ын зах зээлд худалдаалагддаг хамгийн эрэлттэй загварын нэг болох Civic хайбрид загварыг Мексикт биш, АНУ-ын Индиана мужид үйлдвэрлэхээр шийдвэрлэсэн тухай Reuters мэдээлжээ. Энэхүү шийдвэр нь тарифын эрсдэлийг бууруулах зорилготой байсан аж.

АНУ-ын автомашины зах зээлийн CarPro сайтын мэдээлснээр, 2024 онд борлуулалтаар тэргүүлсэн найман автомашин үйлдвэрлэгчийн зургаа нь Ази гаралтай байсан бөгөөд Honda нь дөрөвдүгээр байрт бичигджээ.

Энэ оны хоёрдугаар сард Honda болон түүний өрсөлдөгч Nissan 60 тэрбум ам.долларын үнэлгээтэй нэгдэх хэлэлцээрээ зогсоосон бөгөөд хэрэв уг хэлэлцээр хэрэгжсэн бол дэлхийд борлуулалтаар гуравдугаарт бичигдэх автомашин үйлдвэрлэгч бий болох байв.  

mobile-logo