- Мастеркард Эдийн засгийн хүрээлэнгээс 2025 оны зуны хамгийн эрэлттэй аяллын чиглэлүүдийг нэрлэжээ.
- Уг жагсаалтын талаас илүү хувийг Азийн хотууд бүрдүүлээд байна.
- Энэ жагсаалтыг Токио болон Осака тэргүүлж байгаа ба Токио нь өнгөрсөн жилийн жагсаалтад мөн хоёрдугаарт бичигдэж байсан нь тус хотын аялал жуулчлалын тогтвортой өсөлтийг илтгэж байна.

Мастеркард Эдийн засгийн хүрээлэнгээс 2025 оны зуны хамгийн эрэлттэй аяллын чиглэлүүдийг нэрлэжээ. Уг жагсаалтын талаас илүү хувийг Азийн хотууд бүрдүүлээд байна.
Тус тайланд 2024 ба 2025 оны зуны нислэгийн захиалгыг харьцуулж, зорчигчдын тоо хамгийн хурдацтай нэмэгдэж буй газруудыг тодруулжээ. Энэ жагсаалтыг Токио болон Осака тэргүүлж байгаа ба Токио нь өнгөрсөн жилийн жагсаалтад мөн хоёрдугаарт бичигдэж байсан нь тус хотын аялал жуулчлалын тогтвортой өсөлтийг илтгэж байна.
Парис гуравдугаарт бичигдсэн нь 2024 оны зуны Олимпын наадмын улмаас зорчигчдын тоо буурсантай холбоотой юм. Харин Шанхай дөрөвдүгээрт орсон байна.
2025 оны зуны хамгийн эрэлттэй 15 аяллын чиглэл
- Токио, Япон
- Осака, Япон
- Парис, Франц
- Шанхай, Хятад
- Пальма-де-Майорка, Испани
- Сөүл, Өмнөд Солонгос
- Бээжин, Хятад
- Мадрид, Испани
- Рио-де-Жанейро, Бразил
- Сингапур, Сингапур
- Нячанг, Вьетнам
- Рейкьявик, Исланд
- Фукуока, Япон
- Хургада, Египет
- Шарм Эль-Шейх, Египет
Ази руу чиглэсэн жуулчдын сонирхол нэмэгдсээр байна. Тайланд дурдсанаар, Азийн хотууд руу чиглэсэн сонирхол ихэвчлэн Ази, Европ болон Америк жуулчдаас үүдэлтэй юм.
Токио хотыг зорих жуулчдын тоо 2024 онд түүхэн дээд түвшинд хүрсэн. Энэ нь тус улсын ханшийн сулралтай холбоотой бөгөөд хямд үнээр аялах оновчтой чиглэлээр тодорсон. Иений ханш 1986 оноос хойших хамгийн сул түвшинд хүрсэн юм.
Хэдий ханш хэсэгчлэн сэргэж, нэг ам.доллар 147.98 иентэй тэнцэж байгаа ч аялал жуулчлал өсөх төлөвтэй байна хэмээн Мастеркардын тайланд дурджээ.