bnr-0
Citi зэсийн үнийн таамгаа бууруулж, АНУ зэсийн импортод шинэ тариф ногдуулах байх гэж үзэж байна
03 сарын 28, 2025
ХУВААЛЦАХ
  • Citi судалгааны баг: АНУ зэсийн импортод татвар ногдуулна.
  • Citi судалгааны баг: зэсийн үнэ 2025 оны хоёрдугаар хагаст 8,800 ам.доллар/тонн орчимд буурах хандлагатай гэж үзэж байна.
  • 4-р сарын 2-ноос хэрэгжих худалдааны бодлогын шинэчлэл богино хугацаанд зэсийн үнийг унагаж болзошгүй гэж анхааруулжээ.
Шинжээчид АНУ зэсийн импортод 25% тариф ногдуулах байх гэж таамаглаж байна.

Citi Research АНУ-ын зэсийн импортод 25%-ийн татвар ногдуулах магадлалтай гэж үзэн гурван сарын үнийн таамгаа 10,000 ам.доллароос 9,500 ам.доллар/тонн болгон бууруулсан тухай пүрэв гарагт гаргасан тайландаа дурджээ.

Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орны цахилгаан автомашин, цэргийн техник, хагас дамжуулагч болон бусад өргөн хэрэглээний бараанд чухал үүрэгтэй зэсийн үйлдвэрлэлийг сэргээх зорилготой шинэ импортын тарифын судалгааг эхлүүлэх  шийдвэр гаргасан.

Зэсийн үнэ шинэ дээд амжилт тогтоож, 12,000 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал гарсан хэдий ч Трамп лхагва гарагт импортын автомашин, хөнгөн ачааны машинд 25%-ийн татвар ногдуулах шийдвэр гаргасан нь дэлхийн худалдааны дайн ширүүсэж байгааг харуулж байна.

Citi судалгааны баг АНУ-ын зэсийн импортод Section 232-ийн дагуу 25%-ийн татвар ногдуулах тухай зар дөрөвдүгээр сард гарч, тавдугаар сараас хэрэгжиж эхлэх магадлалтай гэж үзэж байна.

Тэдний үзэж байгаагаар,

“Бид зэсийн үнэ 2025 оны хоёрдугаар хагаст 8,800 ам.доллар/тонн орчимд буурах хандлагатай гэж үзэж байна. Энэ нь АНУ-ын импортын татваруудын өөрчлөлт, эдийн засгийн өсөлтийн саармагжилтаас үүдэлтэй” гэж Citi тайлбарлав.

Зах зээл дэх зэсийн үнэ, Goldman Sachs-ийн таамаглал 

Лондонгийн Металлын Бирж (LME)-ийн гурван сарын зэсийн үнэ 05:36 GMT-ийн байдлаар 0.6%-иар өсөж, 9,982.5 ам.доллар/тоннд хүрсэн байна.

Meanwhile, Goldman Sachs зэсийн үнийг ирээдүй цаг дээр таамаглахдаа,

 • 3 сарын дараа – 9,600 ам.доллар/тонн

 • 6 сарын дараа – 10,000 ам.доллар/тонн

 • 12 сарын дараа – 10,700 ам.доллар/тонн

гэж төсөөлж байгаа бөгөөд 4-р сарын 2-ноос хэрэгжих худалдааны бодлогын шинэчлэл богино хугацаанд үнийн уналт үүсгэж болзошгүй гэж анхааруулжээ.  

mobile-logo